Манай компани 1993 онд талх нарийн боов үйлдвэрлэлийн чиглэлээр анхлан байгуулагдсан. MNS 248898, MNS 4578-98 стандартын шаардлагыг хангасан Жигнэмэл буюу хөөмөл, чанамал, давхраат төрлөөр Өрөмтөй цагаан еэвэн, Жимст ,Кроссант, Баялаг, Зочин, Нарийн савхан, Бор еэвэн, Бамбууш хэвийн боов зэрэг нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг билээ.
Бид Монгол улсын УМХГ-ын харьяа НМХГын Төв лабораторийн шинжилгээгээр улирал тутамд хийлгэдэг. Одоогоор тус үйлдвэр өөрийн эзэмшлийн 1300 м2 талбай бүхий төвийн эрчим хүч, цэвэр бохир, ус сувгийн холболттой, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан үйлдвэрийн байр, мини лаборатори, амралтын өрөө, ажилчдын цайны газар бүхий 3 давхар үйлдвэрлэлийн зориулалтын байранд 100 гаруй ажиллагсадтай, үйлдвэрлэлийн 6 цехэд MNS 2488-98, MNS 4578-98 стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байна.
Тус үйлдвэрлэл нь нарийн боовны зах зээлийн хэрэгцээний 20 гаруй %-ийг хангаж байна.